С.Амармандахын өмгөөлөгч албаныханд хандлаа

С.Амармандахын өмгөөлөгч албаныханд хандлаа

“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яам, МАН-ын дарга М.Энхболд, ХУД-ийн Цагдаагийн Хэлтэст хүсэлт гаргажээ.

 

Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яаманд:

Монголын Хуульчдын Холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Батбаяр миний бие нь Монгол Улсын иргэн Сүхбаатарын Амармандахын хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалж байгаа.

Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яамны дипломат ажилтан, тус улсын иргэн Наганов Артём Валентинович гэгч нь 2016.11.22-ний шөнө 23:00 цагийн орчим Улаанбаатар хотын ХУД-ийн.....хорооны нутагт Монгол Улсын иргэн Сүхбаатарын Амармандахыг үл ялих бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, түүний амь нас, эрүүл мэндэд халдан хүнд хохирол учруулан, эрүүгийн гэмт хэргийн хэв шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Эрүүгийн Хуулийн 5.1.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд түүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролыг үл харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, мөн хуулийн 9.1.”Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэнэ.”, Эрүүгийн хуулийн 13.1.”Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтуудийн хүрээнд Наганов Артём Валентинович гэгч этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Монгол Улсын хуулийн байгууллагад хүлээлгэн өгч, шилжүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Олон Улсын Гэрээний Тухай Хуулийн 19 дүгээр зүйл. Олон улсын гэрээг биелүүлэх “Монгол Улсын яам, тусгай газар болон тухайн гэрээгээр зохицуулж байгаа асуудлын хүрээнд хамрагдах бусад байгууллага Монголын талын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангана.” гэснээр та бүхэн хууль дээдлэн ажиллах үүрэг хүлээж байна.

МАН-ын дарга М.Энхболдод хүсэлт гаргах болсон шалтгаан нь Нийслэлийн засаг дарга С.Батболдыг албан тушаалаас нь огцруулах асуудал гэнэ. Учир нь "Аз жаргалтай Улаанбаатар" үйл ажиллагааг хийхдээ гэмт хэргийг нуун дарагдуулах гэсэн гэх шалтгааныг тодотгож байгаа гэнэ.