Гал түймрийн тархалтыг 12:20 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна

Гал түймрийн тархалтыг 12:20 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна

Өнөөдөр 11:17 цагт Сүхбаатар дүүргийн 11-хороонд байшин шатаж байна дуудлага мэдээлэл ирсэн.

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 12х6 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсан.

Алба хаагчид гал түймрийн тархалтыг 12:20 цагт зогсоож, одоогоор гал түймрийн нөхцөл байдал уугилттай, бүрэн унтраахаар ажиллаж байна.