Иргэний бүртгэлийн хэлтэст байнга дараалал ихтэй байдаг цэг нь гадаад паспортын олголтын тасаг. Уг тасагт яг одоо 100 гаруй хүн үйлчлүүлж байна. Гэтэл 6 цонхтой тус газрын 3 цонх нь ажиллаж үлдсэн 3 цонх нь хоосон. Эдгээр цонхон дээрээ хүн суулгаж иргэдэд үйлчлэх боломжгүй эсэхийг асуухаар цайндаа гарчихсан гэдэг үгээр хачир хийж сууна. дөнгөж 11 цаг өнгөрч байхад л үйлчилгээнийх нь ажилтны тал нь цайндаа гараад явчихаар иргэний бүртгэлийн төвийн үйлчилгээнд иргэд бухимдалтай байхгүй гээд яах ч билээ дээ. Нэг бол гадаад паспортын хэвлэх материал дуусчихсан гээд иргэдийг бухимдуулна. Эсвэл гадаад паспортын олголтын нэг зүйл нь болохгүй болчихсон гээд л асуудал үүсгэнэ.
Гэтэл цайны цаг нь болоогүй байхад л тал ажилтан нь алга болоод иргэдийн үнэт цагийг дугаарлаж суухад зарцуулдаг нь гашлантай. Энд үйлчлүүлэхээр ирсэн долл найман иргэнтэй уулзахад ажлынхаа заваар гүйгээд ирлээ. Одоо ажилдаа очихгүй бол болохгүй гэж тогтож сууж чадахгүй байв. Зарим нь цайны цагаасаа хумслаад гараад ирсэн чинь ингээд энд дугаарлаад дуусах шинжтэй. Амжихгүй бол ажил тасалсан гээд донгодуулах байх гэж учирлаж сууна. Гэтэл төрийн үйлчилгээ үзүүлэх гэж байгаа иргэний бүртгэлийнхэн энэ мэт жижиг зохицуулалтаа хийчихэж яагаад болохгүй гэж.