ХӨСҮТ-өөс гадаад улс оронд зорчигчдод зориулан зөвлөмж гаргалаа

ХӨСҮТ-өөс гадаад улс оронд зорчигчдод зориулан зөвлөмж гаргалаа

ХӨСҮТ-өөс БНХАУ-д микоплазмын хатгааны тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой тус улсад зорчих болон тус улсаас ирсэн иргэдэд зориулсан зөвлөмж гаргажээ. 

-"Ковид-19", томуугийн вакциныг хийлгэх

-Амьсгалын замын халдарт өвчний шинж тэмдэг илэрсэн бол тус улсад зорчихоос зайлсхийх эсвэл түр хойшлуулах.

-Тус улсад зорчсон бол ирснээс хойших 7-28 хоногт амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаарай.

-Амны хаалтыг тогтмол зүүх

-Гараа сайтар савандаж угаах

-Шаардлагатай бол шинжилгээ өгөх, эмнэлгийн тусламж авах

Амьсгалын замын халдварын шинж тэмдэг:

-Ханиалгах

-38C дээш халуурах

-Толгой өвдөх

-Хоолой өвдөх

-Булчин, үе мөчөөр өвдөх

-Цээжээр хөндүүрлэх