Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг тохиолдуулан ХБХХЕГ-аас Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Мон медикал клиникийн эмнэлэгтэй хамтран байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 40 хүүхдийн эцэг, эх асран хамгаалагчдад 10 төрлийн шинжилгээ, 7 төрлийн үзлэг оношилгоо хийж, нийт 9 гаруй сая төгрөгийн үйлчилгээг үзүүлсэн байна.
"Мөн үзлэгийн үеэр сэтгэл зүйч Г.Нямпагма бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Үзлэг оношилгоо хийх ажлыг зохион байгуулсан Мон медикал клиникийн эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье" гэж ХБХХЕГ-аас мэдээллээ.