Солонготын даваанд авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Солонготын даваанд авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Хүчтэй салхи, шуурганы улмаас Завхан аймгийн Солонготын даваанд хүндрэл үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 16:00 цагаас маргааш буюу 5-ны өдрийн 12:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг түр хаалаа.
 
Тодруулбал, Улаанбаатар-Завхан-Улиастай, Улаанбаатар-Улаангом, Улаанбаатар-Завханы Тэс чиглэлд гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна гэж Завхан Онцгой Байдлын газраас мэдээллээ.