"ХААН банк" ХК-ийн "Ногоон бонд"-ын анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ

"ХААН банк" ХК-ийн "Ногоон бонд"-ын анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 206 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/99 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “ХААН банк” ХК-ийн Ногоон бондын хөтөлбөрийн хүрээнд нийтэд санал болгон гаргаж буй "Ногоон бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 10:00-17:00 цаг, 12 дугаар сарын 12-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

“ХААН банк” ХК нь нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий жилийн 16%-ийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 170,000 ширхэг бондыг олон нийтэд санал болгож нийт 17,000,000,000 төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Захиалгын сан бүрдсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэй болно.

"Ногоон бонд"-ыг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “БиДиСЕК" ҮЦК” ХК ажиллаж байна.

“БиДиСЕК" ҮЦК” ХК нь "Өрийн хэрэгслийн бүртгэлийн журмын 3.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Үнэт цаас гаргагчтай хөрөнгө оруулагчдыг төлөөлж Андеррайтерын байгуулсан "Бондын гэрээ"-ний 6.8 дахь хэсэг, Өрийн хэрэгслийн бүртгэлийн журмын 4.4 дэх хэсэг болон Ногоон бондын хөтөлбөрийн танилцуулгад тус тус тусгаснаар стратегийн херенге оруулагчдад санал болгох ам.долларын бондын нөхцөл, ам. долларын бонд эзэмшигчдийн зарим эрх, үүрэг нь төгрөгийн бондын эзэмшигчдээс ялгаатай болохыг нийт хөрөнгө оруулагчид анхаарна уу.

Уг нөхцөл, эрх, үүргийг илүү ойлгомжтой болгох үүднээс шаардлагатай тохиолдолд Ногоон бондын хөтөлбөрийн танилцуулга болон "Бондын гэрээ"-нд нэмэлт өөрчлөлт оруулж, Өрийн хэрэгслийн бүртгэлийн журамд заасан зохих ажиллагааг хэрэгжүүлж, холбогдох хүсэлтийг ам.долларын бондыг олон нийтэд санал болгохоос өмнө эрх бүхий байгууллагуудад хүргүүлэхээ мэдэгдсэн. Үнэт цаас гаргагч нь Ногоон бондын хөтөлбөрийн дараагийн үе шатуудад нийтэд санал болгох ногоон бондын нөхцөлүүдийг тухай бүр тодорхойлж, Өрийн хэрэгслийн бүртгэлийн журмын 6.5 дахь хэсэгт заасан анхдагч зах зээлийн арилжааны мэдэгдэлд тусган, нийтэд мэдээлнэ" гэж мэдэгдсэн болно.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

Анхдагч зах зээлийн арилжааны мэдэгдлийг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ