НОБГ: Таван ханатай гэр шатаж байсныг унтрааж, хажуугийн гэрүүдийг шатахаас хамгаалав

НОБГ: Таван ханатай гэр шатаж байсныг унтрааж, хажуугийн гэрүүдийг шатахаас хамгаалав

Өнөөдөр "БЗД-ийн 2-р хороонд айлын гэр шатаж байна. Ойрхон байгаа 2 гэр рүү гал орох гээд байна" гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 5 ханатай гэр бүрэн шатаж, хажуугийн 2 гэр галд хайрагдаж байсныг бүрэн унтраажээ. 

Гэр хорооллын айл өрхүүдийн хоорондын зай хэмжээ алдагдаж, хэт ойр зайтай байрлах нь гал түймрийн үед богино хугацаанд дамжин шатаж эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох аюул эрсдэлийг дагуулж байгаа тул таван метрээс багагүй зайд барихыг анхааруулж байна гэж НОБГ-аас мэдээллээ.