Хүнсний ногооны үйлдвэрлэлд түүхэндээ анх удаа 183.0 мянган тонн ургац хураан авч дээд амжилт тогтоолоо.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт заасан "Атрын IV аян"-ыг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийн хөгжлийг хангаж, зорилтыг хэрэгжүүлж бахдам амжилт гаргасан тариалангийн салбарын Ургацын баяр тусгай орчин бүрдүүлж, эрдэмтэн, судлаачид, агрономичид, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн салбарын нийт төлөөллүүдээ угтан авснаар эхэлж байна.
Улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85 хувийг хангасан бол сүүлийн 30 жилийн хугацаанд тосны ургамал, тэжээлийн таримлын хамгийн өндөр ургацыг хураан авлаа.