Монгол Улсын нийт нутгийн 70 хувь нь зудын эрсдэлд оржээ. Энэ сарын 20-ноос эхлэн цас нэмж орох төлөвтэй байна.: Ялангуяа Ховд аймгийн Үенч, Алтай сум, Увс аймгийн хойд 5-6 сум, Завхан аймгийн хойд зургаан сум, Булган, Архангай, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймагт цасны зузаан нэмэгдэж, хатуурсан. Улмаар өвөлжилт хүндэрч болзошгүй. Зарим нутагт цас нь хатуурсан учир мал өвс тэжээл олж идэж чадахгүй байгаа. Тиймээс ирэх өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндрэхэд малчид бэлэн байхыг анхаарууллаа.Сумдын хэмжээнд өвс тэжээлийн бүрдэлт хангалтгүй байгаа. Энэ сарын эхэнд нийт сумын хэмжээнд өвс тэжээлийн бүрдэлт 50.7 хувьтай, аймгийн хэмжээнд 75 хувьтай байсан. Тэгвэл энэ хугацаанд өвс тэжээлийн нөөцийг яаралтай бүрдүүлэх ажил зохион байгуулсны дүнд хангалт сайжирсан гэв.Гэвч төдийлөн хангалттай хэмжээнд өвч тэжээлийн нөөц бүрдүүлэлт хийгдээгүй байна. Энэ жилийн хувьд байгаль хүндхэн болох тухай эртнээс мэдээллэж байсан. Гэвч сонгууль зэргээс шалтгаалан дарга нар солигдох, зарим аймаг суманд даргын суудлын төлөөх хэрүүл одоо хүртэл үргэлжилж байгаа зэрэг нь өвөлжилтийг хариуцлагагүйн зуд болгоход нөлөөлж болзошгүй байгаа тухай албаныхан хэлж байна. 2009 оны зудыг Монголчууд хохирол багатай даван гарч байсан. Энэ жилийн хувьд өвөл хатуухан болно. Өнөөдрөөс эхлээд зарим орон нутагт мал бэлчээрээс өвс идэх боломжгүй болчихов. Хавар хахир, урт болох төлөвтэй. Иймээс өвлийг өнтэй давах, хаврын хатуухан сарыг хохирол багатай давахад малчин, орон нутгийн удирдлага хамтран ажиллах нь зөв юм аа.