ЭМЯ-ны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, 2024 онд хийх ажлын талаар санал хүсэлтээ солилцлоо.
Уулзалтад тус яам болон харьяа байгууллагуудын удирдлага мэргэжилтнүүд, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, ХНХЯ-ны мэргэжилтэн Б.Болороо, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн, БХГ-ын дарга У.Сосорбурам, бусад төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо гэж ХНХЯ-наас мэдээллээ.