Зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна

Зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна

Өнөөдөр буюу 13-нд Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг,  төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Шөнөдөө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Эх сурвалж: ЗТХЯ