АТҮТ: Албан ёсны даатгалтай тээврийн хэрэгсэл сонгож зорчихыг зөвлөж байна

АТҮТ: Албан ёсны даатгалтай тээврийн хэрэгсэл сонгож зорчихыг зөвлөж байна

2023 оны арванхоёрдугаар сарын 14-ний 07:00 цагийн байдлаар нийт 21 чиглэлд 40 тээврийн хэрэгслээр 1242 зорчигч зорчин явж байна. 

Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Сүхбаатар, төвийн аймгуудын зарим хэсгээр цас орж, явган шуурга шуурч байна.

Бусад нутгаар тогтуун тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна. 

Орон нутагт зорчих иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, албан ёсны даатгалтай тээврийн хэрэгсэл сонгож зорчихыг зөвлөж байна гэж Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.