ХНХ-ийн сайд Х.Булгантуяа НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифийг хүлээн авч уулзлаа

ХНХ-ийн сайд Х.Булгантуяа НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифийг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд Х.Булгантуяа НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифийг хүлээн авч уулзлаа.
Залуучуудын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /Агентлаг/ чиг үүргийг залуучуудын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ чиг үүрэг дээр нэмж, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагыг магадлан итгэмжлэх журмыг батлах, залуучуудын хөгжлийн төвийн үйлчилгээг магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгэх болон Залуучуудын хөгжлийг дэмжих сангийн асуудлыг засгийн газрын холбогдох тусгай сангаас болгон зохицуулах асуудлуудыг тус тус тусгасан.
 
Цаашид улсын хэмжээнд залуучуудын хөгжил, оролцоог дэмжих чиг үүргийг Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн Ажлын алба нь хариуцан зохион байгуулж, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагууд, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлүүд, Засаг даргын тамгын газар, нийгмийн бодлогын хэлтсүүд болон Залуучуудын хөгжлийн төвүүдийг удирдлага, арга зүйгээр хангаж, төрөөс залуучуудын дэмжих бодлого, үйл ажиллагааг улсын хэмжээнд хэрэгжүүлэх юм.
 
Энэ хүрээнд Залуучуудын хөгжлийн төвийн хүний нөөцийг чадавхжуулах, “Юнител хаб” танхимыг улсын хэмжээнд байгуулах, Өсвөр үе, залуучуудын хөгжлийн төв, үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 7012:2023 хангуулах, Залуучуудын мэдээллийн сан бий болгох, үйлчилгээг цахимжуулах, Залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг чадавхжуулах, Монголын залуучуудын суурь судалгаа хийх, Залуучуудын хөгжлийн үндэсний чуулган”-ыг үргэлжлүүлэн зохион байгуулж, өсвөр үе, залуучуудын санал, санаачилгыг тэдний оролцоотойгоор авч, бодлого үйл ажиллагаанд тусгах ажлыг харилцан дэмжиж хамтран ажиллахаар зөвшилцлөө.
 
Эх сурвалж: ХНХЯ