“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг 2023-2025 онд хэрэгжүүлнэ

“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг 2023-2025 онд хэрэгжүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Японы Хүүхдийг ивээх сангийн Олон Улсын хөтөлбөрийн захирал Майко Фүжи болон Монгол дахь хөтөлбөрийн менежер суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийг хүчирхийлэл мөлжлөгөөс хамгаалахад чиглэсэн хамтын ажиллагааны талаар санал солилцсон.
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яам Японы Хүүхдийг ивээх сантай хамтран сургууль болон дотуур байрыг түшиглэн багш сургуулийн ажилтнууд, эцэг эхчүүд хүүхдийн сурч, хөгжих үйл явцыг хүчирхийллийн бус аргаар дэмжихэд чиглүүлэх, сургууль болон хамтарсан багийн хамтын ажиллагааг сайжруулах, “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг 2023-2025 онд хэрэгжүүлэх юм.
 
Мөн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна.
 
Тухайлбал, “Чи ганцаараа биш” аяны хүрээнд 375 байгууллагын 26148 ажилтан, 22305 эцэг эх, 64300 сурагч, цахимаар 323919 хүн мэдээлэл авч, ний 117178 иргэн хамрагдаж, хүчирхийлэл мөлжлөгийн хэлбэрүүдийг таньж мэдэх, өөрийгөө болон найз нөхдөө, хүүхдүүдээ хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар ойлголт мэдээлэлтэй болсон.
 
Цаашид хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, илүү үр дүнтэйгээр хүүхэд хамгааллыг сайжруулахад хүчин чармайлт гарган ажиллахаа талууд илэрхийллээ.
 
Эх сурвалж: ХНХЯ