Стэфэн Көрри-гийн малгайг Монгол залуу шүүрэв

Стэфэн Көрри-гийн малгайг Монгол залуу шүүрэв

Америкийн мэргэжлийн сагсанбөмбөгийг 2016-2017 оны улирлын аваргаар Алтан мужын дайчид тодроод байгаа билээ. Аваргын төлөө цувралд Леброноор удирдуулсан Кливленд багийг 4-1 гэсэн давамгайллаар дуусгаж аварга болоод байна. Уг тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор Голден стайт уорриос багийн довлогч Кевин Дурант тодорсон юм. Харин түүнд хамгийн сайн тусалсан тоглогч бол тус багийн лидер С.Карри билээ. 2014-2015 оны NBA-ын аваргаар тус баг шалгарахад С.Карри финалын үнэ цэнэтэй тоглогч болж чадаагүй. Энэ удаад ч бас л энэ эрхэм алдрыг хүртэж чадсангүй. Гэхдээ 2 дахь аваргын бөгжөө зүүсэн юм. Түүний энэхүү баярт мөчийг хуваалцсан Монгол залуу малгайг нь шүүрэх гэж оролджээ. Харин NBA-ийн шилдэг тоглогч маань малгайгаа өгөхийг хүсээгүй байна.