Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
-Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажил,
-”Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгооны явц,
-Томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах, хүндрэлээс сэргийлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-Хөдөлгөөнт холбооны дараа үеийн 5G технологийг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилт,
-Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан УОК-ын ажлын хэсэг Архангай, Завхан аймагт ажилласан тухай зэрэг 30 асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.