7 ХОНОГИЙН ХУГАЦААНД УСАНД ЖИВЖ НАС БАРСАН 24 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

7 ХОНОГИЙН ХУГАЦААНД УСАНД ЖИВЖ НАС БАРСАН 24 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

6-р сарын 12-ны өдөр усан живж нас барсан хэрэг гарсан. Энэ нь он гарснаас хойш анхны тохиолдол байлаа. Үүнээс хойш 6 хоногийн хугацаанд 23 тохиолдол шинээр бүртгэгдэж 28 хүн амь насаа алджээ.Гол ус ихтэй 19 сум, нийслэлийн 3 дүүрэгт эдгээр харамсалтай тохиолдлууд бүртгэгдсэн. Улмаар 6 бага насны хүүхэд 22 нь насанд хүрэгсэд энджээ. Энэ тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17-оор нэмэгдээд байна.2016 онд 134 хүн усанд осолдож нас барсан. Тэдний 47 нь бага насны хүүхдүүд байв. Амралт зугаалга нэрээр амь насаа эрсдэлд оруулж байгааг иргэд анхаарах хэрэгтэй байна. Түүнчлэн өнөөдөр шөнөөс эхлэн маргааш үргэлжилсэн бороо орно. Тиймээс үер усны аюул улам нэмэгдэх эрсдэлтэй байна.