Орхон аймаг дахь шатахуун түгээх станцуудад хяналт, шалгалт хийлээ

Орхон аймаг дахь шатахуун түгээх станцуудад хяналт, шалгалт хийлээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Орхон аймаг дахь улсын байцаагч Б.Хашчулуун аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудад хяналт шалгалт хийлээ.

Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 6 аж ахуй нэгжийн 26 шатахуун түгээх станцыг хамруулан түлш, шатахууныг хэрэглэгчдэд ялгавартай нөхцөлөөр олгож байгаа эсэх, иргэдийн гомдол саналыг хэрхэн шийдвэрлэн ажиллаж байгаа зэрэг Агенлагийн даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/1675 тоот албан мэдэгдлийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллалаа.

Шалгалтад хамрагдсан ШТС-ууд нь түлш, шатахууныг хэрэглэгчдэд ямар нэг хязгаарлалтгүйгээр олгож байлаа. Мөн иргэдээс шатахууны дутуу шахалттай холбоотой гаргасан гомдлыг хяналтын хэмжүүр буюу мерник ашиглан шалгаж газар дээр нь шийдвэрлэх боломжтой болсон байна.

Орхон аймгийн хэмжээнд дунджаар нэг өдөрт АИ92 автобензин 83.3 тн, дизель түлш 6.1 тн зарагдаж байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.