Үндэсний номын сан өнөөдөр нийтэд үйлчлэхгүй

Үндэсний номын сан өнөөдөр нийтэд үйлчлэхгүй

Номын сан, мэдээллийн байгууллагын стандартын 4.6.2-т заасны дагуу улирал бүр тогтмол хийгддэг төлөвлөгөөт их цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл, хортон шавж устгалыг 2023 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр номын сангийн нийт өрөө танхим, сан хөмрөгүүдэд хийж байгаа тул нийтэд үйлчлэхгүй юм байна. 

Харин 2023 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллана гэж Монгол Улсын Үндэсний номын сангаас мэдээллээ.