Ус цаг уур орчны шинжилгээний газраас энэ 7 хоногт дуу цахилгаантай бороо орно гэсэн мэдээллийг өнгөрсөн 7 хоногийн сүүлээр урьдчилан мэдээлэх сеторын эрхлэгч Цог өгч байсан билээ. Уг мэдээлэл дээр үндэслэн Үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг Онцгой байдлын газар хийсэн байна. Үүний дараа бүх нутгаар бороо орсон гэхэд болно. Тухайлбал Төвийн бүсийн нутгаал үүлэнд нөлөөлөл үзүүлсний дараа бороо орж эхэлсэн. Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ Төв аймгийн нутгаар бороо орж, түймэр унтарсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нийслэлд орсон бороо өдөр өнөөдөр 12 цагт намжих төлөвтэй байсан ч үүлэнд зориудаар нөлөөлсөн тул хэзээ зогсох нь одоогоор тодорхойгүй байгаа талаар Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдэгдлээ.
Бороо орсны дараа Төв аймагт Асралт хайрхан, Мөнгөн морьтод гарсан хоёр түймэр унтарсан тул Онцгой байдлын газраас бие бүрэлдэхүүнээ татан буулгасан гэх мэдээллийн Онцгой байдлын Ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч хэллээ. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө орчимд гарсан түймэр цурманд орсон байхад нь бороо олон цаг үргэлжлэн орсон тул түймэр унтраах үйл ажиллагаанд нэмэр болсон гэнэ.