Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт шилэн дансны хууль албан ёсоор хэрэгжиж эхлэх ёстой. Өмнө нь хоёр улсын хамтарсан үйлдвэр гэх нэрээр шилэн дансны хуулиас гадуур үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Иймээс тус үйлдвэрийн шахаас огт мэдэгдэхгүй өнгөрч байлаа. Харин ирэх оноос эхлэн тус үйлдвэрийн худалдан авалт, бусад бүх зардал нь шилэн дансанд байрлах учиртай. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тус үйлдвэрийг олон нийт шахаж ажиллах нь зөв Юм. Эрдэнэт үйлдвэр 2015 онд 31,6 сая тонн хүдэр олборлож, 28,0 сая тонн хүдэр боловсруулж, 546,2 тонн кэсийн баяжмал,5207 тонн молибденийн баяжмал үйлдвэрлэсэн. Харин 2016 оны эхний 9 сарын байдлаар хүдэр боловсруулалт 23,3 сая тонн, зэсийн баяжмал 448,6 тонн, зэс 87,48 хувь, зэсийн баяжмал дахь цэвэр цэс 104,4 мян.тонн үйлдвэрлэжээ.Дэлхийн зах зээлд зэсийн үнэ 4097 ам доллар болж буурсан хэдий ч эрдэнэт нэг ч хүн халаагүй. Харин зэсийн баяжмал үйлдвэрлэх зардлаа бууруулж, 3972 ам долларт хүргэсэн нь зэсийн баяжмал үйлдвэрлэдэг дэлхийн жишигтэй харьцуулахад 12 ам доллараар бага үзүүлэлт юм. Харин ашиг орлогыг тооцвол ашиг нь 976 тэрбум төгрөг, зарлага нь 923 тэрбум төгрөг байна. Эрдэнэт уурхайн нөөц дуусвал яах вэ. Үүнд ч эрдэнэт үйлдвэр хэзээний бэлтгэж эхэлсэн байна. Засвар механизмийн завод байгуулж 2014 онд 31 нэр төрлийн 144 ширхэг бүтээгдэхүүн үйлдюэрлэсэн бол 2015 онд 64 төрлийн 587,61 тонн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Ингэснээр 5978 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж чадсан байгаа юм. Энэхүү үйлдвэрээ цааш хөгжүүлэн авто машин үйлдвэрэх төлөвлөгөөтэй байгаа гэлээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 495 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Энэ нь жилийн төлөвлөгөөнөөсөө 17,9 мянган тонноор давсан амжилт юм.