Баярын өдрүүдэд осол, гэмтэл, осголт, хөлдөлтөөс урьдчилан сэргийлээрэй

Баярын өдрүүдэд осол, гэмтэл, осголт, хөлдөлтөөс урьдчилан сэргийлээрэй

ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах шинэ жилийн баярыг тохиолдуулан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг танилцууллаа.

Тэрбээр "Хүйтний улирал чангарч буй энэ өдрүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтэл, осгож хөлдөх тохиолдол нэмэгдэж байна.

Халтиргаа гулгааны улмаас ихэвчлэн бага насны хүүхдүүд, ахмад настнууд гэмтэж, бэртэж байна. Иймд албан байгууллагууд ойр орчмын 50 метр газрынхаа цас, мөсийг цэвэрлэхийг зөвлөе.

Мөн баяр ёслол болж байгаатай холбоотой архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, улмаар осгож хөлдөх явдал нэлээд гардаг. Баяр ёслолын өдрүүдэд архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэхийг уриалж байна.

Хөдөө орон нутаг руу зорчих иргэд автомашиныхаа бэлэн байдлыг хангаж, дулаан хувцаслахад анхаарах хэрэгтэй.

Мөн сургууль, цэцэрлэг амарч байгаа үед түлэгдэх, унаж гэмтэх, осгож хөлдөх тохиолдол нэлээд нэмэгдэж байгаа. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай" гэв.