Халтирч унаад хагалгааны оёо нь задарсан хүнийг цагдаагийн алба хаагчид аварчээ

Халтирч унаад хагалгааны оёо нь задарсан хүнийг цагдаагийн алба хаагчид аварчээ

Шөнийн эргүүл цагдаагийн дэслэгч Б.Эрхэмбаяр, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ө.Сундуй нар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд үүрэг гүйцэтгэж яваад 04:30 цагийн үед нэгэн иргэн газарт хэвтэж байсныг шалгаж, яаралтай эмнэлгийн тусламжид хамруулж, амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсэхээс сэргийлжээ.
 
Тодруулбал иргэн Ч мэс заслын оёдол тавиулаад удаагүй байсан ба явганаас халтирч унаад оёдол нь задарсан, тусламж удвал амь нас, эрүүл мэндэд нь аюултай нөхцөл байдал үүсэх байжээ.
 
Иймд иргэд Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
 
-Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх
 
-Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсийг цэвэрлэх /Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэд халтирч унаад бэртсэнээ баримтжуулан хохирлоо нэхэмжлэх эрхтэй/
 
-Айл, өрх бүр ойр орчмынхоо цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх
 
-Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байх
 
-Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай 103 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх