2023 оны долоодугаар сарын 7-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад "43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалт хасагдсантай холбоотой 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байгаа юм.
Үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд зохицуулалт хийхээр ажиллаж байна.