Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Ковидын эсрэг эдийн засгаа босгож, Авлигын эсрэг тэмцэж байна
2021 оны 1 сарын 27 өдөр бол Л.Оюун-Эрдэнэ гэдэг 1980 оны залуу Ерөнхий сайд болсон өдөр. Нэг үгээр хэлбэл 3 жилийнхээ ойтой тун удахгүй золгох гэж байна.
Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газар эхний он жилдээ ковид-19 цар тахлын эсрэг ажилласан. Тэр дундаа унасан эдийн засгийг ковид-19 халдварын эсрэг авах арга хэмжээтэйгээ хэрхэн уялдуулах, хөл хорио гэж хааж боох ёстой юу? Эсвэл эдинй засгаа өндийлгөхийн тулд хөл хорихгүйгээр халдварт өвчинтэй тэмцэх ёстой юу гэсэн сонголтыг хийсэн. Сонголт нь зөв байсан гэдэг нь өнөөдөр тодорхой боллоо.
Л.Оюун-Эрдэнэ гэдэг залуу улс төрч Ерөнхий сайд болсны хүчинд Монголчууд том том хулгайг мэдэж, цочирдож, бас гундаж, нөгөө талдаа итгэлийн гэрэл асааж чадлаа. Эрх баригч намын дарга нь эрх мэдэлтэй, өөрийн болон өрөөлийн намын сүлжилдсэн авлигын эсрэг тэмцэж буй нь дараа дараагийн үед сургамж, бас боломжийг нээж байгаа хэрэг.
Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгайн хэрэг гэх мэт том том дуулиан бүхий авлига, хээл хахуулын хэргүүд эхнээсээ шүүхээр орж, шийдэгдэж байх шиг байна. Үүний үр дүнд Монгол улсын иргэдэд очих ёстой байсан мөнгө эргээд төрд ирнэ. Түүгээр зогсохгүй гадаад өр төлбөрөө буцааж авсан мөнгөөрөө төлж барагдуулж эхэллээ. Татвар төлөгчид өрөө төлдөг байсан бол зээл авсан улс төрчид буцааж төлбөрөө төлж, түүгээр нь гадаад өр төлдөг болов.
Цаашид хөгжлийн банкны, жижиг дундын, нүүрсний хэрэг шиг хувилдаан, хээл хахуул, авлига тойрсон улс төрчдийн сүлжээ урагшаа явахгүй байх боломж нээгдэж ирлээ.
Зоригтой, зорилготой залуу улс төрчид өнгөрсөн 30 жилийн ялзралыг ялах алхамыг эхлүүлчлээ. Одоо харин тэднээс дахиад ихийг хийхийг шаардах цаг болжээ.