2019 онд эхэлсэн Ковид-19 цар тахлын нөлөө улс орон бүрийн эдийн засагт хүнд цохилт болсон. Тэр дундаа хоёр хөршөөсөө шууд хамааралтай. Ялангуяа гадаад худалдаанд түшиглэж явдаг эдинй засгийн эмзэг бүтэцтэй Монгол Улсын хувьд эдийн засаг шууд л уруудав. Жил гаруйн өмнө л Монгол Улсын Эдийн засаг хасах үзүүлэлттэй байлаа.
Орлогын гол эх үүсвэр болсон уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулах гэхээр л Ковид-19 цар тахлын нөлөө саад тотгор болдог. Засгийн газраас арга ядахдаа л Өмнөговь аймагт бүртгэгдсэн ковид-19 өвчний тохиолдол бүрийг нуух гэж оролдож байв. Учир нь хилээр гаргаж буй тав арван машин нүүрсээ зогсоочихгүйг хичээсэн үйлдэл нь.
Хөл хорио тогтоогоод ковид-19 өвчнийг хязгаарлах боломжгүй гэдгийг Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрч, хариу арга хэмжээг өөр хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн нь 2021 оны 4 дүгээр сар. Эндээс эхлэн хатуу хөл хориог суллах, вакцинжуулалтыг эрчимжүүлэх хэлбэрээр эдийн засгийн урсгалыг нэмэгдүүлэв. Тухайлбал үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн явуулж эхэлсэн. Ялангуяа худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх бүхий л арга хэмжээг оновчтой авч хэрэгжүүлсэн юм.
2021 оны намар гэхэд Монгол улсын эдийн засгийн уруудалт зогсож, эргэн сэргэх нөхцөлд хүрээд байлаа. -4,7 болчихоод байсан эдийн засгийн уналт саармагжиж, өсөх хандлагатай болж ирэв. Ялангуяа худалдаа, үйлдвэрлэл, уул уурхай зэрэг бүхий л салбарт өсөлт ажиглагдсан юм.
2023 оны эцсээр Монгол Улсын Эдийн засгийн өсөлт 6,7 хувьтай гарав. Энэхүү өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Л.Оюун-Эрдэнийн засгийн газраас авч хэрэгжүүлсэн зөв бодлогын үр дүн гэж болно. Тухайлбал Эдийн засгийг эрчимжүүлэх 10 их наядын хөтөлбөрийг эхлүүлж, бизнес эрхлэгчдэд нэн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох болов. Мөн иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд хүүхэд бүрт 100,000 төгрөгийг олгох арга хэмжээг авсан.
Мөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас нүүрсний хулгайг илрүүлж, Эрдэнэс таван толгой ХК-д онцгой дэглэм тогтоон ажиллаж эхэлсэн. Үүний үр дүнд өнөөдөр эдийн засгийн өсөлт 6,7 болсон гэдгийг эдийн засагчид онцолж байна.