Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 тоот шийдвэрээр "Эрдэнэс таван толгой" ХК-д онцгой дэглэм тогтоом. Онцгой дэглэмийн хүрээнд 6 сарын хугацаанд "Эрдэнэс таван толгой" ХК-д Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ажиллаж, Засгийн газраас авч хэрэгжүүлэх бүхий л бодлогыг тус компани дээр авч эхэлсэн билээ. 2023 оны 424 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулсан. Уг төлөөлөгч яг бүтэн нэг жилийн хугацаанд ажиллав.
Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын дагуу хил нэвтрэх С зөвшөөрөл олголтыг олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар зохион байгуулж, мэдээллийг компанийн цахим хуудаст байршууллаа. Нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулахад шаардлагатай тээврийн тендерийг “Ерөнхий гэрээний журам”-ын дагуу зарлаж, оновчтой зохион байгуулснаар 410.3 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан гэдгийг тус компани өнөөдөр мэдэгдэж байна.
"Эрдэнэс таван толгой" ХК-д Онцгой дэглэм тогтох үеийн санхүүгийн үзүүлэлтийг эрс сайжруулж, худалдан авагчдад өгөх өр төлбөр 582 сая ам.доллар байсныг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бүрэн төлж барагдуулжээ. ЭТТ-Бондын 2 дугаар транчийн 236.5 тэрбум төгрөг, 52.3 сая ам.долларыг хугацаанд нь төлж, өндөр хүүтэй ЭТТ-Бондын 4 дүгээр транчийн 76.6 тэрбум төгрөгийн бондыг хугацаанаас нь өмнө буцаан дуудаж өөрийн эх үүсвэрээр худалдан авсан байна. Энэ бүхэн нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас зөв цагт, зөв шийдвэр гаргаж, бүрэн эрхт төлөөлөгчөө тус компанид ажилуулсны үр дүн гэж болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 онд Цанхийн зүүн болон Цанхийн баруун уурхайгаас нийт 25.0 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 28.07 сая тонн нүүрс олборлож, 29.2 сая тонн нүүрс ачиж, 81.2 сая м3 хөрс хуулж, 101.3 сая м3 уулын цулын ажил гүйцэтгэж нүүрс олборлолтын төлөвлөгөөг 112%-ийн гүйцэтгэлтэйгээр давуулан биелүүлэхээр байна. Эдгээр үзүүлэлтүүд нь Монгол Улсын уул уурхайн салбарт гарсан дээд үзүүлэлт юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд нийт 65 удаагийн биржийн цахим арилжаа зохион байгуулж, 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй 9.7 сая тонн нүүрсийг хилийн үнээр Ганцмод боомт нөхцөлтэй арилжааллаа. Нүүрсний борлуулалтаа хилийн үнээр борлуулж эхэлсэн нь орлогод нь эергээр нөлөөлөх болов.
"Эрдэнэс таван толгой" ХК-д онцгой дэглэм тогтоосон бүтэн жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, Улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүллээ. Нүүрсний хулгай гэдгийг иргэд мэддэг болохтой зэрэгцэн улсын төсөвт 2,7 их наяд төгрөгийн орлого орж болдог гэдгийг бас мэдэж авав. Энэ бол Заснгийн газраас авч хэрэгжүүлсэн онцгой дэглэм тогтоох зөв шийдвэрийн ач холдбогдол юм.