Нэг литр түүхий сүүнд олгох урамшууллыг нэмэгдүүлснээр сүүний нийлүүлэлт нэмэгдээд байна

Нэг литр түүхий сүүнд олгох урамшууллыг нэмэгдүүлснээр сүүний нийлүүлэлт нэмэгдээд байна

Хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 1 литр түүхий сүүнд олгох урамшууллыг нэмэгдүүлснээр түүхий сүүний нийлүүлэлт нэмэгдээд байна.
 
Хуурай сүүний импортыг үе шаттайгаар бууруулах, шингэн сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хүрээнд 2021 онд 8835.0 тн, 2022 онд 7450.0 тн, 2023 онд 4000.0 тн хуурай сүү импортлох зөвшөөрлийг сүү боловсруулах үйлдвэрүүдэд олгож, хуурай сүү импортлох зардлыг 2022 онд 6.0 мян.ам.дол, 2023 онд 25.9 мян.ам.доллароор бууруулах нөхцөлийг бүрдүүлээд байна.
 
Стратегийн хүнс болох сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүүлийн 10 жилийн үзүүлэлт.
 
 
Эх сурвалж: ХХААХҮЯ