Сайд Ч.Хүрэлбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфанийг хүлээн авч уулзлаа
Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфанийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар макро эдийн засгийн төлөв байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого чиглэлээ танилцуулж, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилт, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.