Сүүлийн 65 автобус энэ долоо хоногт ирнэ

Сүүлийн 65 автобус энэ долоо хоногт ирнэ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын "Yutong bus" компаниас 165.5 тэрбум төгрөгөөр 600 автобус худалдан авахаар болсон.

Хуваарийн дагуу 485 автобус Улаанбаатар хотод ирээд байна.

Үлдсэн 115 автобусны 50 нь өнөө орой Улаанбаатарт ирэх бөгөөд үлдсэн 65 нь хоёрдугаар сарын 2-нд ирнэ.  

Улаанбаатарт ирсэн 485 автобуснаас 115-ыг нь хувийн гурван компанид долоон жилийн хугацаанд төлбөрийг барагдуулах нөхцөлтэй олгоод байна гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.