НСУ-ын “Нүүр амны дүрс оношилгооны нийгэмлэг”-ийн удирдах зөвлөлийн гишүүдийн эрхлэн гаргасан “Нүүр амны дүрс оношилгоо” номын сүүлийн хэсгийг Монгол хэлнээ хөрвүүлэн гаргажээ.
Уг номыг уншигчдын гарт цуврал байдлаар хүргэж байгаа бөгөөд бүтээлийн нэг, хоёрдугаар хэсэг болох “Нүүр Амны Дүрс Оношилгоо-1”, “Нүүр Амны Дүрс Оношилгоо-2” номууд уншигчдын талархлыг хүлээсэн эрэлттэй бүтээл болж чадсан бол ийнхүү “Нүүр Амны Дүрс Оношилгоо 3” бүтээл уншигчдын гар дээр очиход бэлэн болжээ.
Нүүр амны дүрс оношилгоо 1” ном нь эрүү нүүр орчимд рентген зураг авах аргачлал, рентген зургийн алдаа, рентген зурагт харагдах эрүүл анатомийн бүтэц, рентген зураг унших аргачлал, шүд цоорох өвчин болон шүдний тулгуур эдийн эмгэг, шүдний үүсэл хөгжлийн үе дэх эмгэгийн дүрс оношилгоог багтаасан агуулгатай байсан бол “Нүүр Амны Дүрс Оношилгоо-2” ном нь Нүүр Ам Судлалын Салбарын эмнэл зүйд түгээмэл тохиолддог цоорлын бус гаралтай шүдний хатуу эдийн эмгэг, эрүү нүүр орчмын үрэвсэлт өвчин, уйланхай, хорт болон хоргүй хавдар, эрүү хоншоорын ясанд илрэх бусад эмгэгүүдийн дүрс оношилгооны мэдээллийг эмнэл зүйн шинж тэмдэг болон ялган оношилгоотой нь хамт багтаасан онцлог давуу талтай байсан.
Харин “Нүүр Амны Дүрс Оношилгоо-3” ном нь нүүр амны мэс заслын салбарт илүүтэй тохиолддог эмгэгүүд болох эрүүний үений эмгэг, шүлсний булчирхайн эмгэг, гэмтэл, хоншоорын хөндийн эмгэг, эрхтэн тогтолцооны эмгэг, эрүү нүүрний ясны хөгжлийн гажгийн үед дүрс оношилгоог хэрхэн хийж, эмгэгийг үнэн зөв оношлох тухай агуулгатай бүтээл болжээ.
“Нүүр амны дүрс оношилгоо” цуврал номууд нь Нүүр Ам Судлалын салбарын эмч мэргэжилтнүүдэд оношилгоо эмчилгээний хувьд тус болохуйц, тодорхой мэдлэг, мэдээллийг өгсөн та бүхний ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм уншигч, судлаач, эмч, мэргэжилтэн та бүхэн тус номын талаарх мэдээллийг 80294077дугаарын утсаар холбогдож авах боломжтойгоос гадна өөрсдийн санал бодол, судалгаа, шүүмжээ Tugst4767@gmail.comхаягаар ирүүлбэл цааш цаашдын бүтээлд тусгагдан, уг бүтээлийн чанар, агуулга улам сайжрах нь эргэлзээгүй билээ.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай
Орчуулгын баг