БНХАУ-ын элчин сайд: Монголын Улаан загалмай нийгэмлэгт 110.4 сая төгрөгийн хандив өргөж байна
БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюань: Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,
Юуны өмнө ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН мэнд хүргэе.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг өмнө нь олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр хэмээн нэрлэдэг байжээ.
Улс орнууд энэ өдрийг бүх нийтийн баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэм, гэр бүлдээ эзлэх байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт ажил зохион байгуулдаг байна.Түүнчлэн энэ удаагийн Парламентаар эмэгтэйчүүдийн квот нэмэгдсэнд бид туйлын баяртай байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалхад чухал үүрэгтэй ажил болсон билээ.
Эмэгтэйчүүдийн эрх гэдэг нь хүний эрх юм. Энэ нь ямар нэгэн тусдаа ойлголт биш бөгөөд харин хүний эрхийг тэгш эдлэх боломжоор хангах талаарх ойлголт юм.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Замын-Үүд дэх Ерөнхий консулын газрын ажилчид, болон Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг Хятадын аж ахуйн нэгжүүд хамтран Монголын Улаан загалмай нийгэмлэгт 110.4 сая төгрөгийн хандив өргөж байна. Зудын гамшиг нүүрлэснээс хойш Хятадын олон аж ахуйн нэгж хувь хувиасаа хуурай өвс, түлш, бэлэн мөнгө хандивлаж, орон нутгийн аврах ажиллагаанд гар бие оролцсон. “Дачин Тамсаг” компанийн ажилчид цасанд гацсан жирэмсэн эмэгтэйг аварч, эсэн мэнд төрүүлсэн үйл явдал миний сэтгэлийг их хөдөлгөсөн. Энэ завшааныг ашиглан Бээжингийн Улаан загалмайн нийгэмлэгээс Монголын Улаан Загалмай нийгэмлэгт 100 мянга юань хандивлахаар болсныг мэдэгдье.
Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн эгч дүүс нартаа чин сэтгэлийн гүнээсээ талархал илэрхийлье. Бид тэднээс үргэлжийн "Эмэгтэй хүч"-ийг мэдэрч байдаг билээ. Энэ эмэгтэйчүүдийн гэх онцгой тодотголтой баяраар бүгдээрээ хамт Улаан загалмайн нийгэмлэгийг "She for She" гэх уриа дор дэмжицгээе. Бид бүхний хамтын хичээл зүтгэл гамшигт өртсөн эмэгтэй малчдад дэмжлэг хүч өгнө гэдэгт итгэлтэй байна. Маш их баярлалаа, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Энэ өлзийтэй луу жилд бүх эмэгтэйчүүд эрүүл энх, аз жаргалтай байж, хоёр орны харилцаа улам их хөгжилд хүрэхийг ерөөе. Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Нордовын Болормаа таныг тайзнаа ирж бидний хандивыг хүлээн авна уу хэмээн урьж байна.
Энэ онд манай хоёр орны хувьд онцлог жил болж байгаа билээ. Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой, Монгол, Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсний 10 жилийн ой тус тус тохиож байгаа. Эдгээр чухал ойн баярын хүрээнд олон үр дүнтэй ажлууд хэрэгжиж, харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна.Элчин сайд танд дахин баяр хүргэхийн зэрэгцээ анх удаа эмэгтэй элчин сайд эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тэмдэглэж байгаад баяртай байна аа. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.