Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.99 сая төгрөгийн ханштай байна
Үндэсний Статистикийн Хорооноос шинэ болон хуучин орон сууцны үнийн судалгааг танилцууллаа. Өнгөрөгч сард буюу 2024 оны 2 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.0 хувиар, өмнөх сараас 1.8 хувиар өссөн байна.
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.99 сая төгрөг харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.78 сая төгрөг байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.