Хос тайзтай дэлхийн стандарт бүхий циркийг "Дэлхийн цирк Монголд" тоглолт үзэгчдийн хүртээл болгоно

Хос тайзтай дэлхийн стандарт бүхий циркийг "Дэлхийн цирк Монголд" тоглолт үзэгчдийн хүртээл болгоно

 “ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД” төслийн 10 жилийн ойд зориулан 104 уран бүтээлчдийг багтаасан, 6 өдрийн турш гайхалтай үзүүлбэрийг үзүүлэхэд бэлэн боллоо.

Монгол Улсад анх удаа 2 манежтай (тайз), арслан, эрслэн хос арслантай гэх мэт маш олон шинэлэг, сонирхолтой үзүүлбэрүүдтэй тоглолт болох юм. Монгол Улсын хэмжээнд циркийн зориулалттай барилга байгууламж байхгүй хэдий ч дэлхийд алдартай АНУ, ГЕРМАН, КАНАД, ОХУ-ын циркийн шоу тоглолт яг манай "Дэлхийн Цирк Монголд" тоглолт шиг спорт аренад тоглогддог. Учир нь яг ийм хэлбэрийн шоу тоглолтууд аль эрт хөгжлийн дээд цэгтээ хүрэн амжилттай зохион байгуулагддаг сайн жишиг байна. Эл тоглолтын уран бүтээлчид олон улсын шоу тоглолтуудаас алт, мөнгөн медалийн шагналт чадварлаг, мэргэжлийн уран бүтээлчид ажиллаж байна. Тоглолтын ерөнхий найруулагчаар ОХУ-ын жүжигчин Юрий Владимирович Никулины нэрэмжит сургуулийн алдарт найруулагч Демитрий Чернев ажиллаж байна.

Дэлхийтэй хөл нийлүүлэн дэлхийд болдог олон улсын циркчдийн тоглолтыг хос манежтай яг тэр л хэлбэрээр Монголдоо анх удаа үзэх гэж байгаа "ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД-2024" тоглолтын үзэгч та бүхэнд талархал илэрхийлье!

Мэдээлэл: ХЭЗЭЭ: 3 сарын 30, 31 4 сарын 6, 7, 13, 14

Гараг: Бямба, Ням ЦАГ: 11:00 15:00 19:00

ҮНЭ: 20.000₮, 30.000₮, 40.000₮, 50.000₮

VIP: 100.000₮, 60.000₮ НАС: 0-3 нас үнэгүй.

НАС: 3+ нас тасалбар авна.

ОНЛАЙН ТАСАЛБАР: https://www.ticket.mn/event/1999 БИЕТ ТАСАЛБАР: ИМАРТ худалдааны төвийн Хэрэглэгчийн Төв 8989-5252