Уулзалт Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн хурлаар үргэлжиллээ. Салбар зөвлөлийн 2023 оны тайлан болон 2024 оны төлөвлөгөөг танилцууллаа. 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталсан байна.
Төрийн бус байгууллагын төлөөллүүдээс гамшгийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах төлөвлөгөө гаргах, төрийн бус байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамтран ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй хүний конвенцийн хэрэгжилтийн зүйл заалтыг төлөвлөгөөндөө тусгах, орчны хүртээмжийг сайжруулж замын дуут дохиог нэмэгдүүлэх зэрэг санал хүсэлт хэллээ.