Монголын сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэл, БНХАУ-ын бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд жил бүр хамтарсан сурвалжилга зохион байгуулдаг. 2024 оны хамтарсан сурвалжилга нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн санаачилгаар БНХАУ-ын Бүх хятадын сэтгүүлчдийн холбооны дэмжлэгтэйгээр БНХАУ-ын Өвөр Монголын Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба зохион байгуулах гэж байна.
МСНЭ-ийн гишүүдээс бүрдсэн сурвалжлах групп БНХАУ-ын ШиАнь хотын түүхэн дурсгалт, аялал жуулчлалын газруудаар зочлох юм. Үүний зэрэгцээ БНХАУ-ын орчин үеийн хөгжил дэвшил, шинжлэх ухаан, инженерчлэлийн ололт амжилт зэрэгтэй танилцах болно. Үүний зэрэгцээ БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны хөдөө аж ахуйн салбарын ололт амжилтыг үзэж сонирхох юм.
Энэхүү хамтарсан сурвалжилгад МСНЭ-ийн гишүүдээс гадна БНХАУ-ын Бүх хятадын сэтгүүлчдийн холбооны гишүүд оролцдогоороо онцлоготой.
Энэ удаагийн хамтарсан сурвалжилга нь 2024 оны 4 дүгээр сарын 20 өдрөөс 29 өдрүүдэд зохион байгуулагдах юм.