Оросын хакерууд АНУ-ын 21 мужид сонгуульд нөлөөлсөн үү

Оросын хакерууд АНУ-ын 21 мужид сонгуульд нөлөөлсөн үү

АНУ-ын албаны эх сурвалж ОХУ-ын хакерын бүлэглэлийг тус улсын 21 мужид явагдсан сонгуульд зориудаар нөлөөлж, Доналд Трампын талд ажилласан гэж мэдэгдлээ. Тус улсын Үндэсний аюулаас хамгаалах албаны төлөөлөгч Женат Мэйнфра уг мэдэгдлийг хийхдээ маш олон баримттай гэж ярьжээ.

ОХУ-ын хакерууд нэгдсэн улсын сонгуульд нөлөөлөхдөө санал тоолох системд нэвтэрч, хэдэн мянган хүний саналыг будлиантуулсан гэж АНУ тал үзэж буй юм. АНУ-ын Тагнуулын албаны мэдээлснээр эдгээр хакерууд бүгд Москвад бэлтгэгдэн байрлаж, Доналд Трампыг ялуулах үйл ажиллагаанд оролцжээ.

Женат Мэйнфра уг мэдэгдлээ баримттай гэж анхааруулаад, удахгүй болох Сенатын бага хуралд ОХУ-ын хакерууд хэрхэн кибер аюулгүй байдалд заналхийлж, АНУ-ын дотоод сүлжээнд дураараа нэвтэрч байсан талаар мэдэгдэл хийх гэнэ.

Т.Бат

эх сурвалж:time.mn сайт