БНХАУ-ын Чинь Шинхуа хааны бунханы хөшөөт цогцолбор 270 улсын сая сая жуулчинг авч байна
БНХАУ-ын баруун хойд бүс нутаг болох Шааньси мужын Ши Ань хотын аялал жуулчлалын бүсийн гол үзмэр бол Чинь Шыхуан хааны онгоны бунхан музей юм.
Та бидний сайн мэдэх Чеки Чан гол дүрд тоглодог кинон дээрээс анх харсан хятадын цэргийн шавар баримал бүхий хөшөө бүхий цогцолбор бол Чинь Шыхуан хааны онгоны музей юм. Шааньси мужийн Ши-Ань хотын Линтун дүүрэгт байрладаг. Чинь Шыхуан хааны цэрэг морины хөшөөний музейгээр суурь болгож, Чинь Шыхуан хааны онгоныг түшиглэн баригдсан томоохон цогцолбор юм.
Энэхүү цогцолборыг анх 1974 онд тариачин эр газар ухаж байгаад олж ирүүлжээ. Үүнээс хойш мэргэжлийн малтлага явуулж, хамгаалалтад авах ажлыг эхлүүлсэн нь 1980 он.
Өнөөдөр тус цогцолбор нь 72 хааны бунханг хамгаалсан, Сүн, Мин, Чинь гүрний хаадын булш, бунханг сэргээх, хаадтай хамт оршоосон баримал хөшөөг малтлагаар гарган авах, үзмэр болгох зэрэг үе шаттай ажлыг хийсээр байна.
Тухайлбал Чинь гүрний цэргүүдийн шавар баримал бүхий хөшөөг сэргээх ажлыг олон жил хийж буй. Өнөөдрийн байдлаар 8 мянган цэргийн хөшөөг илрүүлж, 2мянган хөшөөг сэргээн засварлаж, үзмэр болгожээ.
НҮБ-ын дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн. Дэлхийн гайхамшигт бүтээлүүдийн нэг гэж тус улсынхан үздэг болсон байна.
Нэг хөшөөг ухаж, малтаж гаргаж ирсний дараа сэргээн засварлаж, үзэгчдийн өмнө байршуулахад хамгийн бага нь 2 сар, их нь 4 жил зарцуулдаг гэнэ. Учир нь мянга гаруй жилийн өмнөх бунхан учир хамгаалалт нь эвдэрч, шавар баримлууд нь хэдэн хэсэг салсан, бутарч унасан байдаг. Малтлагаар илрүүлж, хэсэг хэсгийг нь олж нөхөн сэргээх, засварлах ажлыг хийдэг байна.
Нээн илрүүлсэн 40 гаруй жилийн турш, 270 гаруй гадаадын төр, засгийн тэргүүн, 100 сая гаруй зочдыг хүлээн авч, дэлхийн 40 гаруй улс орон, 170 гаруй хотод үзэсгэлэн гаргажээ. 2023 онд “Цэрэг морины хөшөөний дижитал боловсрол" төсөл нь Хятадын Гадаад хэлний товчооны гадаад сурталчилгааны шилдэг арван жишээний нэгээр үнэлэгдсэн гэнэ.
Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн гишүүдээс бүрдсэн баг тус цогцолборт зочилж, танин мэдэхүйн мэдлэгээ тэлж, БНХАУ-ын аялал жуулчлалын цогц бодлогын талаар сурвалжиллаа. Энэхүү ажил нь МСНЭ-Бүх хяттадын сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагааны хүрээн хийгдсэн хамтарсан сурвалжилгын нэг хэсэг юм.