Шав тавих солиорол, тууз хайчлах дэмийрэл

Шав тавих солиорол, тууз хайчлах дэмийрэл

Монгол Улсын дарга нарын хийх дуртай, түүндээ маш сайн оролцоотой нэг ажил бий. Энэ бол шав тавих. Маш олон хүн ирж, бүх л дарга нар өнгөтэй, өөдтэй хослол өмч ирээд л сүр бараагаа гайхуулдаг гэхэд болно.

2017 оны 06 сарын 22 өдөр л гэхэд хэд хэдэн газарт шав тавих ёслол болох нь. Уг ажлаа олон нийтэд танилцуулах гэж хэвлэл мэдээллийг хэрэгслийг урьж залж байгаа нь ойлгомжтой. Тухайлбал Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бага сургууль цэцэрлэгийн цогцолборын шав тавих ёслол болох юм гэнэ. Уг ёслолд хэчнээн дарга очиж, хэдэн энгийн иргэн хүрэлцэн ирэх нь ойлгомжгүй. Саяхан болсон яг ийм нэгэн шав тавих ёслол дээр эрх баригч намын бараг л бүхий л дарга нар хүрэлцэн ирээд суучихсан харагдсан. Тухайн хорооны нэг ч иргэн үзэгдээгүй билээ. Та санаж байгаа бол энэхүү үйл явдал нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт болж байсан юм.

Мөн энэ өдөр Дэнжийн 1000 орчим бас нэгэн шав тавих ёслол болно. Үүнд Улаанбаатар хотын удирдлагууд оролцох юм гэнэ. За яахав хэн оролцох нь хэнд ч хамаагүй. Гэхдээ яг шав тавьсан шигээ ажил гүйцэтгэл дээр нь анхаардаг бол маш сайн байхсан. 1000 айлын орон сууцыг Дэнжийн мянгын гэр хороололд сүндэрлүүлнэ. Энэ бол гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах төрийн бодлогын нэг хэсэг нь. Сайн хэрэг. Гэхдээ дахиад л олон айл орох оронгүй, оочих аяга байхгүй хэдэн жил боллоо гэдэг хэрүүл, гомдлыг араасаа бүү дагуулаасай билээ.

Тууз хайчлах дэмийрэл

Өнөөдөр Баянгол дүүрэгт 60 ахмадын ортой 80 хүүхдийн ортой сувилал бүхий үйлчилгээтэй эмнэлгийг ашиглалтад оруулав. Уг ёслолд Баянгол дүүргийн удирдлага очих юм гэнэ. Мөн Нийслэлийн удирдлагын төлөөлөл бас очно. Гэтэл үүн дээр нэмээд Ардчилсан намын удирдлага очихоор бэлтгэлээ базаасан байх юм. Яагаад гэвэл АН-ын дарга С.Эрдэнэ уг эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлсэн, Нийслэлийн төсвөөс барьж байгуулсан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ашиглалтад орж байгаа гэсэн үндэслэлээр дээрх эрхмүүд тууз хайчлах дэмийрэлд автаж яваа юм байх аа.

 

Хийсэн ажлаа хэн ч гэсэн бахархах ярих нь зүйн хэрэг байх. Гэхдээ хэт олуулаа ганц шав тавих ёслол, нэг байшинг ашиглалтад оруулах үйл ажиллагаан дээр гүйж очоод байх шаардлага ер нь алга л юмсан.