“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцлээ
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн үзэл санаанд нийцүүлж, УИХ-аас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг анх 2016 онд баталсан юм.
Тэгвэл өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа болон ХНХЯ-ны удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүдэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний үндсэн эрхийг баталгаажуулж, түүнийг хамгаалах, эрхийг хангах хугацаа, дараалал, хариуцах этгээд зэрэг үйл ажиллагааг бусад салбар хуулиар зохицуулах, хуулийн давхардал, хийдлийг арилгах, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Шинэчилсэн найруулгын төслийг төр, төрийн бус байгууллагад нийт 10 удаа хэлэлцүүлж санал авсан байна.