Хятадын 13-н төрт улсын нийслэл, Торгоны замын эхлэл Ши-ань хотоор аялахуй

Хятадын 13-н төрт улсын нийслэл, Торгоны замын эхлэл Ши-ань хотоор аялахуй

Ши Ань хот бол Хятадын баруун хойд нутагт байрладаг, эрт үед Чан Ань хэмээгддэг байсан Хятадын түүхэнд хамгийн олон жил 13-н улсын төрийн нийслэл байсан, хамгийн том нөлөөтэй хот байсан бөгөөд  энэ хотыг  манай тооллоос өмнөх 12-р зууны үед байгуулж, Жөү, Чинь, Хань, Тан зэрэг Хятадын эртний түүхэн дэх хамгийн хөгжингүй дөрвөн гүрэн бүгд Ши Ань хотыг нийслэлээ болгосон байдаг.

Баялаг сайхан түүх соёлын өв нь Ши Ань хотыг хятадын түүхийн өлгий нутаг гэх нэр  алдрыг хүртээж, "Чинь Ши Хуаны морьт цэргийн олдвор " нь"Дэлхийн 8 том гайхамшиг"-ийн нэг билээ. Ши Аны эртний хотын цайз хэрэм нь дэлхий дээр өнөөг хүртэл хамгийн бүрэн бүтэн, угийн хэлбэрээрээ хадгалагдсан олдвор юм. 

Монгол Хятадын хамтарсан сэтгүүлчдийн багийн сурвалжлага Ши Ань хотын түүх дурсгал, соёл түүхийн нэгээхэн хэсгээр аялсан төдийгүй  хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эрчим хүч, тээвэр ложистик, тариалан эрхлэлт гээд олон газраар аялсаны нэгээхэн хэсгийг буюу Ши Ань хотоор аялсан аялалыг гэрэл зурагт буулгасныг хүргэж байна.

Ши ань хотын хэрмийг үзэх жуулчдад зориулсан тоглолт эхэлж буй нь

Хэрмийн нийт урт 13,7 км, өргөн нь 14 м /Хэрмийн дээд тал/

Хэрмийн хойд талд харагдах хотын өнгө  үзэмж

 

12 цагийн гудамж

Тан гүрний нойргүй хот

Цамхаг

Чин Шихуан хааны онгон

60 мянган хүний суудалтай спорт цогцолбор