Хүнсний үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Айжюй” группийн хөгжилд Бүс ба зам хөтөлбөр гол нөлөө үзүүлжээ

Хүнсний үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Айжюй” группийн хөгжилд Бүс ба зам хөтөлбөр гол нөлөө үзүүлжээ

БНХАУ-ын Шаньси мужийн Ши Ань хотноо аялж, ажиллаж туршлага судлах хоёр улсын сэтгүүлчид бидний очсон дараагийн газар 90 жилийн түүхтэй “Айжюй” хүнсний группийн худалдааны ложистикийн төв юм.  

Шаньси муж хүнсний үйлдвэрлэлээр тэргүүлэгч бөгөөд түүний гол төлөөлөл болох   80 жилийн түүхтэй “Айжюй” хүнсний групп нь Ши Ань хотын 13 сая хүн амынхаа 60 хувийг өөрийн үйлдвэрлэсэн хүнсний тосоор хангахаас гадна хүнсний хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлээс оруулж ирэн, борлуулах цогц үйлчилгээг үзүүлдэг байна.

Одоогоор тус групп нь Хятадын баруун хойд бүс нутагт хөдөө аж ахуйн тариалалт, амуу будаа, ургамлын тос, хоол хүнс болон урьдчилан боловсруулсан хүнсний ногоог үйлдвэрлэх, ложистик болон тээвэрлэлт, сүлжээ гэх мэт үйл ажиллагаа нэгтгэсэн томоохон компани болоод байна.

Тус групп нь Үндэсний хөдөө аж ахуйн салбарын гол тэргүүлэгч аж ахуй нэгж бөгөөд Хятадын орчин үеийн Үндэстний аж үйлдвэр, худалдааны үндсийг тавьсан түүхтэй. 2022 онд галт тэрэгний аяллын тоо 4639-д хүрсэн нь "Бүс ба зам" хөтөлбөрийн хүрээн дэх зам дагуух хотын иргэд, бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлсэн ажил болжээ. Үндэсний "Бүс ба зам" санаачилгын дагуу, Ши-Ань Олон улсын боомтын бүсийн боомтын үйл ажиллагаа болон Хятад-Европын галт тэрэгний Чан-Ань нэрэмжит галт тэрэгний нээлттэй сувагт түшиглэн, Казахстантай үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагааг хэрэгжүүлж, одоо "Хойд Казахстан, Шиньжянгийн Алшаа боомт, Ши-Ань" гэх гурвалсан паркийг байгуулжээ.

Мөн гол түүхий эд болох үр тариагаа Казакстанд тариалдаг бөгөөд салбар үйлдвэрлэлээ байгуулж бүтээгдэхүүнээ тус улсаас гадна ОХУ-д нийлүүлдэг байна.

Дэргэдээ хотын иргэдийн тухлан үйлчлүүлдэг хоолны газраас гадна хүүхэд багачуудад хоолны соёл түгээх, гурилан бүтээгдэхүүнээр урлал хийх, орчин нөхцлийг бүрдүүлжээ. Тосны үйлдвэр, хоолны газар, хүүхдийн амарч тоглох газраас гадна дэргэдээ худалдааны бөөний төв байгуулсан нь хотын иргэдийн зорьж очдог үйлчилгээний төв болжээ. Ши ань хотод алдартай бян бян гурилыг хэрхэн бэлтгэж амттай хоол болгодог нарийн жортой бид энэ үеэр танилцаж Ши ань хотын 8-н алдартай зүйлийн нэг болсон энэ хоолны амталгааг ч энэ үеэр хийсэн юм. 

Зам байгаа газар хөгжил ирнээ гэдэгчлэн үйлдвэрлэлээрээ хотынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй ОУ-д гарч хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд Бүс ба зам хөтөлбөр гол нөлөө үзүүлсэнийг тус компани онцолж байлаа.