БНХАУ-ын Ши-Ань хотын дэргэдэх Морьт цэргийн цогцолборт жилд сая сая жуулчин ирдэг

БНХАУ-ын Ши-Ань хотын дэргэдэх Морьт цэргийн цогцолборт жилд сая сая жуулчин ирдэг

Шаньси муж нь нүүрс, цахилгаан эрчим хүч, металлург, химийн үйлдвэрлэл голлосон хүнд аж үйлдвэрийн салбартай. Мөн цахилгаан бараа, барилгын материал, нэхмэл сүлжмэл, хүнсний бүтээгдэхүүн, цаасны үйлдвэрлэл зэрэг хөнгөн болон хүн үйлдвэрийг зэрэг хөгжүүлж байна. Тэр дундаа хүнсний үйлдвэрлэлээрээ БНХАУ-д тэргүүлэх байр суурь эзэлдэг. Энэхүү хот нь аялал жуулчлалын салбарт тэргүүлдэг. Тэр дундуу та бидний сайн мэдэх кинон дээр гардаг шавар баримал бүхий морьт цэргийн цогцолбор юм. Энэхүү цогцолбор нь Манай эрний 600-700 оны үед бий болсон бунхан юм. Уг бунханыг ухаж, сэргээн засварлаж, жилд хэдэн зуун сая жуулчин авдаг аяллын цогцолбор болгон өргөжүүлжээ. 

 

Их тан гүрний “Нойргүй хот"-ыг зорилоо. Үндэснийхээ онцлогийг харуулсан явган хүний гудамж Ши Ань дүүргийн төвдөө байрладаг. Нийт 2100 метр урт, 500 метр урттай юм. Эртний Тан гүрний үеийн соёл, уламжлал энэхүү гудамжид нэвт шингэсэн байдаг тул хэзээд жуулчдын хөл тасардаггүй. Чан Ань дахь 12 цагийн гудамж нь Хятадын анхны Тан гүрний үеийн амьдралыг тусган харуулсан гудамж юм. 24 мянган ам дөрвөлжин талбайд худалдааны гудамж байршиж соёл, аялал жуулчлалын брэндийг бий болгожээ. Сэтгүүлчдийн баг үдэш нь Ши Ань хотын алдарт шөнийн гудамжаар алхлаа. Тус гудамж нь өдөрт 100,000 гаруй хүн ирдгээрээ алдартай. Гудамжинд Тан гүрний хувцас өмссөн залуусаар дүүрэн байлаа. Тус гудамжны гэрэлтүүлэг нь шөнийн 02:00 хүртэл ажиллаж, орчноо гэрэлтүүлдэг дүрэмтэй юм байна.

Ши Ань хот нь 1000 гаруй жилийн түүхтэй. Тус хот нь эрт цагт “Мөнхийн хот” нэртэй байсан. Монголчуудын дийлэнх нь “Чинь Ши Хуаны морьт цэргийн олдвор”-оор нь тус хотыг илүү мэднэ. Бунхлагдсан морьт цэргийн олдвор нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн бөгөөд үүгээрээ дотоод, гадаадын жуулчдыг ихээр татдаг билээ.