Гэрэл нь Авга хошууны Билгүүдэй суурины Алтанхангай гацааны малчин юм. Эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Тэрээр эхнэртэйгээ ханилаад 20 гаруй жил болж байна. Бэлчээрийн 4800 акр буюу 1942 га талбайтай, түрээсийн бэлчээр нь 3700 акр буюу 1497 га.
Гэрэлт сүүлийн жилүүдэд амьдрах орчноо сайжруулж, шинэ материаллаг орон сууц барьж, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын тоног төхөөрөмж ашиглан, дэд бүтцийн барилгын ажлыг эрчимжүүлж, малжих үйлдвэрлэлийн хэрэглээний машин механизм худалдан авч, шинжлэх ухаанаар малжих ажилд анхаарал хандуулан, орчин үеийн амьдрал, үйлдвэрлэлийн шинэчлэлийг бодит болгосоор ирсэн байна. Малын өртгийг багасгаж орлогоо нэмэгдүүлж яваа малчин гэр бүл. Нийт 100 гаруй үхэртэй бөгөөд 2022 оны мал аж ахуйн орлого нь 610 мянган юань буюу 286 сая төгрөгт хүрсэн байна.
134 м.кв талбайтай нэг ширхэг ч тоосго ороогүй ган материалаар баригдсан байшин нь эрчим хүчний хэмнэлтэй, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын ухаалаг тоног төхөөрөмж суурилуулсан мөн усан хангамж, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулж, үйлдвэрлэл, амьдралаа ахуйгаа сайжруулжээ. Ухаалаг үйлдвэрлэлд анхаарал хандуулж, радио, телевизийн сүлжээ /WIFI/-г бүрэн дүүрэн нэвтрүүлж, малаа хянах камертай тоног төхөөрөмж суурилуулж, хүн хүч , хөдөлмөрийг нэгэн зэрэг хэмнэн, аж үйлдвэрийн хөгжлийг ахиулсаар байна.
“Зуны улиралд эхнэртэйгээ хоёулахнаа ажлаад болоод байдаг. Харин Өвлийн улиралд нэг малчин авч ажиллуулдаг гэж байлаа. Мал маллах арга техникийг хөнгөвчлөх тусам залуу малчид малчин болох нь ихэсдэг” гэж хэлж байлаа.
Өвс бэлчээр, малын тэнцвэрт байдлыг чандлан сахиж, сүргийн бүтэц зохион байгуулалтад анхаарч, чанарын өндөр түвшинд Симментар малын хээлтүүлгийг нэвтрүүлснээр үржлийн хэмжээ 90 хувиас дээш болж, бэлчээрийн мал сүргийн чанар муу байгаа асуудлыг шийдвэрлэж, экологийг хамгаалж чаджээ.
Өвс тэжээлээ шинэчлэн, тэжээлийн менежментийг сайжруулж, стандартын дагуу 1000 м.кв талбай бүхий саравч барьж, TMR тэжээл холигч, сэрээ, тэжээлийн бутлагч болон бусад мал аж ахуйн үйлдвэрлэлийн машин 35 механизмыг худалдан авчээ.
Малын эмч, малын эмнэлгийн цогц үйлчилгээний төвүүдэд найдан малд байнгаа шим тэжээлийг шалгах, шинжлэх ухааны үүднээс тэжээл бордоог тохируулах, бордооны шингээлт, шим тэжээлийн үнэ цэнийг сайжруулан, тэжээлийн зардлыг бууруулж, малын өвчнөөс сэргийлэн, мал аж ахуйн цогц үр ашгийг дээшлүүлжээ.