Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо болон Монгол улсын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн сэтгүүлчдийн нэгдсэн баг БНХАУ-ын Шаньси мужийн Ши Ань хотоор 4 хоног аялж, ажиллаж туршлага солилцлоо.
Энэ хүрээнд Авга хошууны Жао Фү Эдийн засаг, худалдааны ХХК-аар зочлоод гарсан юм. Тус компани нь 1998 онд байгуулагдсан бөгөөд 1.68 сая юаний хөрөнгийн бүртгэлтэй, нийт 25 ажилтантай, жилд 300 тонн айраг үйлдвэрлэх хүчин чадалтай, Хятадын анхны айраг үйлдвэрлэх SC үйлдвэрлэлийн лицензийг авсан компани юм. Одоо мэргэжлийн загварын 8 патент, үндэсний 2 төрлийн зохион бүтээх патент авах өргөдлөө өгөөд байгаа бөгөөд адууны 6 төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн стандартыг хангасан томоохон үйлдвэрүүдийн нэг юм.
Гол бүтээгдэхүүн болох Авга айраг нь 7 төрлийн нийт 23 бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлснээр бүс нутаг болон Хятад орон даяар хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байна. Эдгээр стандартыг хангасан бүтээгдэхүүнүүдийг дотоодын нэгдүгээр зэрэглэлийн томоохон хотууд болох Хөххот, Шилийн гол хотын хошуу сумдад хэд хэдэн шууд борлуулалтын дэлгүүр нээн ажиллуулж байгаа ажээ.
Зундаа малчдын гар дээрээс саамаа аван хөлдөөж 4 улирлын турш үйлдвэрлэлдээ хэрэглэдэг байна. Малчдын гар дээрээс саамыг авахдаа маш өндөр шалгуур тавьж авдаг нь бүтээгдэхүүний чанар стандартад нөлөөлдөг байна. Бүтээгдэхүүнээ зөвхөн дотоодын зах зээлдээ зарж байгаа тэд олон улсын зах зээлд гаргах тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Одоогоор өдөрт 2 тонн айраг үйлдвэрлэж байгаа нь жилдээ 500 тонн айраг үйлдвэрлэх хүчин чадалтай гэсэн үг юм.
Ирэх 7 дугаар сард шинэ үйлдвэр ашиглалтад орно. Энэхүү үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллахад өдөрт 5 тонн, жилдээ 1800 тонн айраг үйлдвэрлэнэ. Шинэ үйлдвэр ашиглалтад орсны дараа адууны хуурай сүү, сүүн чихэр, сүүн ундаа, сүүний зайрмаг болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэх тоог нэмэгдүүлэх боломжтой юм.
- 2016 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн "Бүс ба зам" дагуух улс орнуудын сүүн бүтээгдэхүүний сургалтын суурин, 2020 онд дадлага сургалтын бааз болсон.
- 2017 онд Авга Хошууны засаг даргын чанарын шагналт уралдааны анхны шагналыг хүртсэн.
- 2019 онд Шилийн гол аймгийн засаг даргын чанарын шагналыг хүртсэн.
- 2020 онд Авга айраг нь экологийн гаралтай хамгаалах бүтээгдэхүүнээр үнэлэгдсэн.
- 2020 онд "ӨМӨЗО-ы бүс нутгийн хэрэглэгчдийн найдвартай бүтээгдэхүүн"-ээр шалгарсан.
- 2020 онд "Шилийн голын дуртгал" соёл аялал жуулчлалын бүтээгдэхүүний каталогийн эхний багцад шалгарсан.
- 2021 онд Жао фү брэнд "Үндэсний хэрэглэгчдийн 29 баталгаатай сэтгэл ханамжийн брэнд", "Хятад улсын ногоон, эрүүл бүтээгдэхүүн"-ээр үнэлэгдэж, "Авга цэгээ" нь "Өвөр Монголын топ 100 хөдөө аж ахуйн тусгай зөвшөөрлийн бараа бүтээгдэхүүн"-ээр шалгарсан томоохон үйлдвэрүүдийн нэг юм.