Хонжворт сугалааны ГРАНД СИСТЕМС компани анхдагч зах зээлийн арилжааг нээж цан цохилоо

Хонжворт сугалааны ГРАНД СИСТЕМС компани анхдагч зах зээлийн арилжааг нээж цан цохилоо

Уншиж байна ...
 

Хонжворт сугалааны ГРАНД СИСТЕМС компани анхдагч зах зээлийн арилжааг нээж цан цохилоо

СУРТАЛЧИЛГАА
16 МИНУТЫН ӨМНӨ
СУРТАЛЧИЛГАА
Зурагзураг
 

Монголд анх удаа хонжворт сугалааны компани хувьцаагаа олон нийтэд санал болгож, Монголын хөрөнгийн бирж дээр 2024.06.19-ний өдөр цан цохиж, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүллээ. Ингэснээр сугалааны салбартаа анхдагч болж, нээлттэй, ил тод, олон улсын жишигт нийцэх эхлэл тавигдлаа. 

Гранд системс нь Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй, технологид суурилсан хонжворт сугалааны компани юм. Компани нь Монголд анх удаа сугалааны стикер (sweepstakes)-ыг технологитой хослуулан нэвтрүүлж, 6 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор 10 орчим компанийн 500 гаруй сая төгрөгийн шагналын сантай сугалааг зохион байгуулсан. Тухайлбал, Сүү ХК, Түмэн шувуут ХК, Анунгоо ХХК зэрэг үндэсний томоохон компаниудтай хамтран ажиллаж, тэдгээрийн борлуулалтын нэмэгдүүлэх зорилготой сугалааг зохион байгуулж ажиллалаа.

Гранд системс нь хөрөнгийн зах зээлд шинээр хувьцаа гаргаж, нийт 675 сая төгрөгийн 750 мянган ширхэг хувьцааг олон нийтэд санал болгох юм байна. Ийнхүү татан төвлөрүүлсэн хөрөнгөөр дэлхийн жишигт нийцсэн, сонирхолтой олон төрлийн хонжворт сугалааг технологи дээр суурилан гаргахаар ажиллаж байна. Ингэснээр Монголчууд маань дэлхийн өнцөг булан бүрд хурдтай өргөжин тэлж буй хонжворт сугалааны зах зээлтэй хөл нийлүүлэн алхаад зогсохгүй уг салбараас өгөөж хүртэх боломж нээгдэх юм байна. 

зураг
 

Гранд системс компанийн захирал, Ерөнхий менежер “Бид өнгөрсөн 5 жилийн хугацаанд Монгол улсын сугалааны хөгжилд нэлээд хувь нэмэр оруулсан. Сугалааны стикер (sweepstakes)-ыг Монголд нэвтрүүлж, уламжлалт сугалааны ойлголтыг халсан. Нэмэлт хувьцаа гаргана гэдэг нь компанийн түүхэнд, хөгжлийн дараагийн шатанд гарсныг тодорхойлж буй явдал юм. Бид олон нийтэд хувьцаа гарган нээлттэй хувьцаат компани болсноор үйл ажиллагаагаа өргөжүүлж Монголдоо дэлхийн жишигт нийцсэн хонжворт сугалааны компанийг бий болгох, сонирхолтой олон төрлийн бүтээгдэхүүн гаргах, хонжворт сугалааны зах зээл дээр шинэ стандарт, ил тод байдлыг тогтоох, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах гээд олон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа.”

Хонжворт сугалааны зах зээл бол олон улсад асар хурдацтай өсөж буй зах зээл. Уг зах зээлд хөрөнгө оруулж өгөөж хүртэх боломжийг Гранд Системс компани олгож байгаа юм байна.

зураг
 

Хувьцааны мэдээлэл:

Нэгж хувьцааны үнэ:  900 төгрөг
Хувьцааны тоо: 750,000 ширхэг
Нийт татан төвлөрүүлэх дүн: 675 сая төгрөг
Захиалга авах хугацаа: 2024 оны 6 сарын 19-ний өдрөөс 6 сарын 25-ны өдрийг дуустал

Нэмэлт мэдээлэл:

Facebook: Grand Systems JSC 
Email: info@grandlotto.mn
Дэлгэрэнгүй мэдээлэл: 8811654994545057

Урьдчилж захиалга өгөх, мэдээлэл авах: bit.ly/grandsystems-ipo

Та өөрийн харьцдаг үнэт цаасны компаниараа захиалга өгөх боломжтой. Мөн бусад дурын үнэт цаасны компани руу хандан үнэт цаасны захиалгаа өгөөрэй.

зураг