Энэ жил тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой тохионо. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд 12 мянган суудал засжээ. Хоол хүнс, худалдаа эрхлэгчдэд зориулж нэгдсэн төлөвлөлт хийнэ.
Өнгөрсөн жилүүдэд хоолны асар, худалдааны асар нэг дор төвлөрч нарантуул болчихдог байсан. Энэ жилийн тухайд Нийтдээ хоол хүнсний 177 асар, худалдаа эрхлэх 65 асрыг нэгдсэн зохион байгуулалттайгаар аж, ахуйн нэгж байгууллагуудад зориулж дэлгэхээр болжээ.
Харин хувь иргэнд ямар нэг зөвшөөрөл олгохгүй гэж байна. Худалдаа наймаанаас гадна төв цэнгэлдэхийг тойроод үзэж харах, өв соёлыг таниулах үйл ажиллагаа дутмаг байдаг. Ирсэн жуулчид хар захаар хэсэж байгаа юм шиг тойроод явдаг. Энэ асуудлыг анхааралдаа авах эсэхийг наадмыг зохион байгуулах хорооноос асуухад бодитой хариулалт өгсөнгүй ээ.