ЗАВХАН: Үерээс хамгаалах 120 метрийн урттай далан босгожээ

ЗАВХАН: Үерээс хамгаалах 120 метрийн урттай далан босгожээ

Завхан аймагт үерийн дараах хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулж байна.


Улиастай сумын Жинст багт 6 дугаар сарын 17-нд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан улсын Онцгой комиссоос олгосон гэр, хүнсний багцыг үерт өртсөн иргэдэд хүргэх ажлыг хийж байна.

6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 2860 м куб лаг шавар, 2860 м куб шороог цэвэрлэж, Жинст багт 2 м өндөр, 1.5 м өргөн, 120 м урт далан босгоод байна.


Мөн нийтийн эзэмшлийн 148961 м кв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ.
Үерийн дараах хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Улиастай сумын Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын 5 сургууль, 9 цэцэрлэг, Хот тохижилт үйлчилгээний газар зэрэг 5 байгууллагын 72 алба хаагч, 1 механизм, 7 техник хэрэгсэлтэй ажиллаж, лаг шаврыг цэвэрлэсэн байна гэж Завхан аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.