Г.Тэмүүлэн: Төсвийн тогтвортой байдлын хуулиа өөрчлөх шаардлагагүй

Г.Тэмүүлэн: Төсвийн тогтвортой байдлын хуулиа өөрчлөх шаардлагагүй

Улсын их хурлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа билээ. 
Улсын их хурлын гишүүд байр суурих илэрхийлэх үед УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн зарчмын санал гаргаж, засгийн газарт анхааруулга өглөө. 

Г.Тэмүүлэн: Төсвийн тогтвортой байдлын хуулиа яагаад өөрчлөх гээд байгаа юм вэ? Бид энэ хуулийг үндсэн хууль шиг мөрдөх ёстой. Гэтэл жил бүр уг хуулийг өөрчлөх юм бол эдийн засагт хортой. Дампуурлын цуурай болж болзошгүй. Юу яриад гадаал өрийг төсвийн гадна бичих болчихов оо. Энэ чинь хортой шүү. Хожим та нар муу үр дагавар дагуулна шүү. Анхааруулж байна.